Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: “Цаатан түмний аялгуу” дуулалт жүжиг тоглогдоно

Хөвсгөл аймаг Дархад, Цаатан, Буриад, Хотгойд, Халх, гэсэн олон ястны өлгий нутаг.

Хоймор нутгийн 6 дахь хошуу мал цаа маллан амьдардаг цаатан иргэдийн өв соёл, мартагдсан дуу хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг авч үлдэх, ирээдүй хойч үедээ таниулах  зорилгоор МУУГЗ Г.Баасанжавын нэрэмжит ХДТ-ын хамт олон “Цаатан түмний аялгуу” дуулалт жүжгийг энэ сарын 15-нд тоглох гэж байна. Тоглолтод цаатан ардын мартагдсан дууг орчин үеийн этник урсгалаар дуулах бөгөөд , 6 ястны онцлогийг харуулсан мэндчилгээг үзүүлэх юм байна.

Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг Цаатан гэж нэрэлдэг. Цаатнууд бол уйгар угсааны Монголжсон соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний Монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс гэж судлаачид үздэг ажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ