Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ ноолуурын үнийг төр бодлогоор дэмжиж, ноолуур худалдан авах аж ахуй нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөс багагүй үнээр авах чиглэл баримтална хэмээн мэдэгдэж байв.
Уг мэдэгдэлд баярласан хөөрхий малчид кг ноолуураа 100 мянгаар тушаах нь хэмээн баярлаж байтал бодит байдалд ноолуурын үнэ 50 мянгад ч хүрсэнгүй. Өнөөдрийн байдлаар ихэнх малчид ноолуураа тушаалгүй дарсан байдалтай байна. Сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Би та нарт хэзээ худлаа ярьж байлаа. Би энэ ажлыг хар толгойгоороо хариуцна” гэж хэлж байсан Ч.Улаан сайдын ам, ажил нь алд дэлэм зөрөв. Тэрээр тавдугаар сарын 26-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн  ярилцлагадаа  “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье" хэмээн хээв нэг ярьжээ.
Тиймээс бид энэ долоо хоногийн VS буландаа хэлсэн ярьснаасаа буцдаг Ч.Улааны эсрэг Ч.Улааны эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн чуулганы хуралдаан дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хэлсэн үг.
Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг хятадын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувь өндөр байна. Бид энэ үнийг нэмэгдүүлж тогтоогоогүй. Баримжаа болох ханшийн мэдээлэл өгөхгүй бол малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад ноолуураа 20 мянган төгрөгөөр зарах уу. Тийм байж таарахгүй. Зэсийн баяжмал, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн. Энэ хоёрын үнийг төрөөс тогтоодог. Ийм учраас дундаж болон доод үнийг бид зарлаж байгаа нь буруу биш. Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна гэсэн. Шалгуур даваад банктай гэрээгээ байгуулсан аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж байгаа. Одоо ноолуур бэлтгэсэн, авсан хоёр хоорондоо гэрээ байгуулж, малчдын данс руу мөнгө нь орно. Үлдсэн 70 хувийг бид яаж борлуулах вэ гэдгээ маш сайн тооцож, судалж байна. Яаралтай арга хэмжээ авах ёстой гээд ажиллаж байна.
2020 оны тавдугаар сарын 26-нд  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагад хэлсэн үг.
Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна.
Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно. Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой. Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан. Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн. 
Ш.Адъяамаа
Эх сурвалж: News.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ