АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Тэгвэл Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн уг саналтай танилцаж эхэлжээ.
https://isee.mn/n/48134