Баян-Өлгий аймгийн, Өлгий сумын "Гурван замын уулзвар" гэдэг газарт том оврын ачааны автомашин осолдож, хүний амь эрсэдсэн осол энэ сарын 13-ны өдөр болжээ
Тодруулбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд “Ултрановис” загварын 40 тонн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашины жолооч Ж “Дэлүүн” зоогийн газрыг мөргөжээ. Улмаар тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн 24-40 насны гурван хүн нас барсан байна.Жолооч Ж автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн, осол хэргийг шалгаж байна.