Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд өргөн хэрэглээний АИ-92 шатахуун 25 хоногийн нөөцтэй байна




Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 116,830 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6,363 тн, АИ-92 автобензин 32,444 тн, АИ-95 автобензин 4,819 тн, Дизель түлш 69,146 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 38 хоног, АИ-92 автобензин 25 хоног, АИ-95 автобензин 36 хоног, Дизель түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс Баруун бүс 13,861 тн, Хангайн бүс 7,618 тн, Төвийн бүс 16,592 тн, Зүүн бүс 6,980 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-23-ны өдрүүдэд 136.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 1.4 мян.тн, АИ-92 автобензин 26.9 мян.тн, АИ-95/98 автобензин 1.1 мян.тн, Дизель түлш 95.9 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 2.7 мян.тн, Жет А-1 түлш 2.8 мян.тн, бусад бүтээгдэхүүн 5.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ