Япон талдаа хувьцаа эзэмшигч бүхий гар утасны салбарын бас нэг төлөөлөл “Sony Xperia” загварын цоо шинэ гар утас ирэх сарын 24-өөс АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх юм байна. Тодруулбал нэгж үнийн хувьд 1199 ам.доллар буюу манайхаар 3 сая 357 мянгаар дор хаяж худалдаанд гарах нь. Ирэх сарын 28-с өмнө урьдчилсан захиалга авах бөгөөд хамгийн гол нь АНУ-ы гар утасны зах зээл БНХАу-ын эсрэг бүхий л боломжийг судалж эхэлж байгаа нь харагдаж байна. Шинэ загварын хувьд 12 мегапиксел бүхий гурвалсан камертай, үзүүлэлтийн хувьд ч “Samsung”-с дутахгүй. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нв 5G сүлжээ дэмждэг байна.