Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 37 дугаар захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглов.
Мөн өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөл дэх морины уралдааны үеэр үүсэж болзошгүй үр дагавар, сөрөг нөлөөг олон нийт, уяачид, эцэг эхчүүдэд цаг алдалгүй сурталчилж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сумын Засаг дарга, аймаг, сумын Морин спорт, уяачдын холбоонд тус тус үүрэг болголоо.