Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүрэгт 103 камерыг шинээр суурилуулжээ



Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн төсвийн 440.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бодь электроникс” ХХК-аар БНСУ-ын “Hanwha Techwin” компанийн “Hanwha” брэндийн хиймэл оюун ухаан, ухаалаг системд суурилсан 45, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60,0 сая төгрөгийн санхүүжилтээр “IT ZONE” ХХК-аар Данийн Вант Улсын AXIS брэндийн 16, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газар, мах боловсруулах үйлдвэр, арьс, шир түүхий эд худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрсдийн 32.0 сая төгрөгийн санхүүжилтээр БНХАУ-ын шөнийн тусгалтай тусгай зориулалтын 42, нийт 103 ширхэг камерыг тус тус шинээр суурилуулан, ашиглалтад оруулаад байна.
Эдгээр камеруудыг удирдлагын нэгдсэн хяналтын системд шилжүүлснээр  дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон байр, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ