Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Одоо яана аа, хил хаачихаар, хоол хүнс тасраад, өмсөх зүүх юмгүй болоод бид баларна аа

"Одоо яана аа, хил хаачихаар, хоол хүнс тасраад, өмсөх зүүх юмгүй болоод бид баларна аа" гэх юм.
Хонины мах, хоёрдугаар гурил, шороотой төмс, хужиртай давс, шүүсэн аарц, тайгын навчин цай мэтхэнтэйгээ байхад бид тэсэхдээ л тэснэ. Бид мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, цай зэрэг үндсэн хүнсээ дотоод нөөц бололцоогоор хангах бүрэн боломжтой.
Жилдээ бид 10-15 сая мал хүнсэндээ хэрэглэж, төдий тооны арьс шир гарч байна. Одоо ихэнхийг нь ганганд өмхийрүүлж хаядаг. Толгой шийр, гэдэс цувдайг идэхээ байж, овоолж хаядаг болсон. 220 мянган тонн хонины ноос, мөн багагүй ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр авна.
Зүгээр л бидний тансаглал, цамаархал хэрээс хэтэрчихээд буйгаас биш. Бид зуу зуун сая доллараар шоколад, зуу зуун сая доллараар чихэр, чихэрлэг бүтээгдхүүн, зуу зуун сая доллараар сүү сүүн бүтээгдхүүн, бас зуу зуун сая доллараар элдэв цай, кофе, ундаа, жүүс, зуу зуун сая доллараар элдвийн даршилсан ногоо, загас тэргүүтэн, зуу зуун сая доллараар элдвийн жимс, таргалалт, генийн өөрчлөлттэй бүтээгдхүүн, өвчин худалдаж авдаг. Түүнээ эдийн засгийн хууль, ийм л байх ёстой гэж итгэдэг. Хөгжил гэдгийг хэрэглээ л гэж хэт явцуу гэнэнээр ойлгодог.
Алив муу зүйл араасаа сорил дагуулж байдаг. Түүнийг нь давж чадвал сайн тэр болно. Энэ халдварт өвчин бидэнд том том сорил тулгаж буй ч тэр дотор дотоод нөөц бололцоогоо эргэж харах боломж өгч буй нь сайн хэрэг.
Баасангийн Наминчимэд
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ