Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

  УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.01.05/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.
  Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын дарга энэ оны 02 дугаар захирамжаараа дээрх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  Монгол Улсын 2021 оны хүн амын статистикийн мэдээллээс үзэхэд хотжилтын түвшин нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хурдацтай нэмэгдэж, 72 хувьд хүрчээ. Өнөөгийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувьньбайршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс хүн амыг нутаг дэвсгэрт тэнцвэртэй нутагшуулан суурьшуулах, нийслэл Улаанбаатар хотоос бусад нууц суурин хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн гэж Засгийн газрын зүгээс үзсэн байна.
Монголчууд бид уламжлалт нүүдэлчин ахуй соёлтой ард түмэн учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай, уул, тал хээр, говь цөл хосолсон өргөн уудам нутагт хүн амыг нутагшуулж, суурин газрыг хөгжүүлж ирсэн түүх нь дэлхийн бусад орнуудаас өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой. Судлаачдын судалж ирүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хүннү гүрний буюу МЭӨIII зууны үеэс XXзууны эхэн үе хүртэлх хугацаанд хамаарагдах 300 гаруй хот суурин газрын дурсгалыг бүртгэн тэмдэглэсэн байдаг.XIIIзууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг байгуулсан үеэс тал нутаг, суурин газрын соёл нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийгмийн хөгжлийн үе шатуудад үндэсний уламжлал, баялаг өв соёлдоо түшиглэн тухайн нөхцөл байдалтай уялдсан архитектур, хот байгуулалтыг хөгжүүлж ирсэн түүхтэй.XXзууны дунд үеэс Монгол Улсад аж үйлдвэрийн шинэ салбаруудыг хөгжүүлснээр хүн амын суурин амьдрал, хотжилт руу хурдацтай шилжиж шилжих үе эхэлж, орчин үеийн хот, тосгоныг олноор байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж байгаа юм. Дэлхийн улс орнуудын хэмжээнд сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг тэгшитгэх, хэт төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилгоор хүн ам хэт төвлөрсөн томоохон нийслэл хотуудыг бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэх, төр, захиргааны байгууллагуудын байршлыг шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ. Тухайлбал, БНСУ, Малайз Улс, БНКУ, Бразил улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлсний үр дүнд хуучин нийслэл дэх хэт төвлөрөл тодорхой хэмжээнд буурсан, хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлсэн байдаг байна.
  Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндийн орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж ирсэн бөгөөд 2005 онд “Шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа”, 2006 онд “Нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи, хот байгуулалтын үнэлгээ”, 2009 онд “Хархорин, Эрдэнэ зуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур, хот төлөвлөлт” судалгааны ажлыг хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд 2022 онд Орхоны хөндийд шинэ хот суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техник туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам болон Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021онд хэрэгжүүлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төслийн тайланд нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв Хархорин хот, эсвэл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах саналыг дэвшүүлсэн болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.
Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн дэлхийн жишигт хүрсэн тогтвортой, ногоон ухаалаг шинэ Хархорин хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хотыг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасны дагуу “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын цогцолтой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндий шинэ Хархорин хотыг байгуулахаар тогтоож, Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоон, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, шинэ Хархорин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах, шинэ Хархорин хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийг орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо тус тус даалгахаар тусгажээ.
  Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын дөрөвний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
  Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ц.Туваан, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.
  Шинэ нийслэлийг байгуулах байршлын талаар тодруулахад салбарын яамнаас энэ оны гуравдугаар сарын 01-ний өдөр байршлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд гурван хувилбарыг судалж байгаа гэв. Тоглохын талд 40.4 мянган га талбайтай байршил, Өгий нуур орчимд 168.6 мянган га талбайтай байршил, Хархорин сумын зүүн хэсэгт байрлах Онгоцон хөндийн 41.4 мянган га талбайтай байршлуудад судалгаа хийж байгаа юм байна. Хот байгуулалтын зардлын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Тогтоол батлагдсаны дараа хот байгуулах байршлыг улсын тусгай хэрэгцээнд авна, мөн ТЭЗҮ боловсруулна. Үүний дараа зардлын тооцоолол, төлөвлөлт тодорхой болно” гэлээ. Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудад хот байгуулах, дэд бүтэц хийх боломжгүй учраас дээрх байршлын судалгаанд хамрагдаагүй гэдгийг ажлын хэсэг тайлбарласан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ