Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Нэр хаяг тодорхойгүй химийн бодис хадгалсан гурван компанийн үйл ажиллагааг зогсоожээ



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд хяналт шалгалт хийж нэр хаяг тодорхойгүй химийн бодис хадгалсан гурван компанийг илрүүлжээ.  Тодруулбал, Нордвинд, Жинхуа орд, Эрдэнэт хун зэрэг компаниуд тусгай зөвшөөрлийн хил зөрчин газар ашиглаж баяжуулах үйлдвэрлэл явуулсан, үйлдвэрийн усны дүгнэлт гэрээгүйгээр ус ашигласан зэрэг зөрчил гаргасан тул үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тус аймгийн хэмжээнд 2022 онд ашигт малтмалыг хууль бусаар олборлосон 17 иргэнд 4.3 сая төгрөгийн торгууль ногдуулж 3.5 тонн жонш хурааж авчээ. Мөн 27.85 кг байгалийн өнгөт чулууг хураан авч акт үйлдэн улсын орлого болгож, харьяалах сумын Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх зөвлөлд шилжүүлсэн аж.
Түүнчлэн бичил уурхайн 26 нөхөрлөлд шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, журам зөрчсөн 7 нөхөрлөлд 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Хэнтий аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Татварын хэлтсээс 41 аж ахуйн нэгж, нөхөрлөлд хяналт шалгалт хийж, 238 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн, 378.2 сая төгрөгийн орлогын нэмэлт эх үүсвэр бүрдүүлснээс гадна өмнөх оны татварын өрийг барагдуулсан аж. Хууль тогтоомжийн шаардлага хангаагүй 20 орчим нөхөрлөлийн гэрээг цуцлах саналыг сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ