Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хан-Уул дүүрэгт зам тээврийн ноцтой осол гарчээ


Өнөөдөр /2020.05.20/ өглөө 08:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, "Мишээл экспо" төвийн хойд талын төв замд цагаан өнгийн "Приус 11" маркийн автомашин саарал өнгийн "Аллион" маркийн автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас явганаар зорчиж явсан нэг иргэн бэртэж,  ГССҮТ-д хүргэгдсэн байна. Ослын газарт цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан ба ослын дүгнэлт одоогоор хараахан гараагүй байгаа аж. 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөөгүйгээс аливаа зам тээврийн осол гарч байгааг ТЦА-аас сэрэмжлүүлж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ