Баян-Өлгий аймгийн Толбо сумын байгаль хамгаалагчид нэн ховор, ховор амьтдын амьдрах нутагт автомат камер суурилуулан тогтмол эргүүл хийж байна.
Тодруулбал, Толбо сумын байгаль хамгаалагчид Сайр уулын Цагаан гол, Сухайтын аманд хамтарсан эргүүл зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах нийтлэг арга хэлбэрийг тусгасан байдаг. Энэ хуулийн 19.2-т Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална. Үүнд:
- нэн ховор амьтныг агнах, барих, ургамлыг бэлтгэж ашиглахыг хориглох
- нэн ховор, ховор амьтан, ургамлыг Монгол Улсын улаан номонд бүртгэж хамгаалах
- байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийн хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх талаар тус тус заажээ.