Төв аймгийн Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ, Баянжаргалан зэрэг сумдын нутгаар цас их орж, зам хаагдан малчид сум, орон нутаг руу зорчих боломжгүй болжээ. Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газраас засмал замаас эхлэн сумын төв хүртэл цаашлаад малчдын өвөлжөө рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
Тухайн зам, гарцыг нээснээр цасанд боогдсон малчид сум, орон нутаг руу зорчих, хүнс, тэжээлээ авах, малын мах, махан бүтээгдэхүүн, түүхий эдээ зах зээлд хүргэх нөхцөл бүрдэж байгаа юм.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР