Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаар 1000 гаруй цагаан зээр нүүдэллэн иржээ. Хээрийн амьтны ихэнх нь төмөр замын өргөстэй торонд орооцолдсон бол зарим нь гэрийн нохойд бариулж, мөсөн дээр унаж амьдаараа наалдан тарчилж буй талаар Их нартын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Учир нь зээр нарийн шовх туурайтай амьтан тул мөсөн дээр явах ямар ч боломжгүй байдаг аж. Тиймээс мөсөн дээр унаж, олон цаг байсан зээрийн зарим нь осгож үхсэн, хайрагдсан асуудал гарсан байна. Улмаар тус сумын байгаль хамгаалагчид салхи уруудан ирсэн цагаан зээрийн амийг аварч эх байгальд нь хүргэхээр ажиллаж буй.
Одоогоор сумын төвийн урд байх өнжсөн нуурын мөсөн дээр наалдаж, хөлдсөн 1000 гаруй зээрийг нуураас гаргажээ.