Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: “Яруу эгшиглэн-2022” богино өгүүллэгийн уралдаан болов


Соёлын бүтээлч сар болон Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Нийтийн номын сангаас өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчдын номын үзэсгэлэн, Их зохиолчийн мэндэлсэн өдөрт зориулсан нээлтийн үйл ажиллагаа болон “Яруу эгшиглэн-2022” богино өгүүллэгийн уралдаан боллоо. Энэхүү уралдааныг Төв аймгийн 27 сумын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад нийт 11 уран бүтээлч оролцох байснаас 6 оролцож өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тэргүүн байрыг Алтанбулаг сумын оролцогч Б. Ням-Очир эзэлж, дэд байрт Батсүмбэр сумаас оролцсон Н. Цэлмүүн шалгарч, гутгаар байрыг Зуунмод сумаас оролцсон О. Сувд-Эрдэнэ эзэлсэн бол тусгай байрт Жаргалант сумын оролцогч А.Уянга тус тус шалгарчээ.

Энэхүү тэмцээнийг Монголын утга зохиолын өвөрмөц нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, зохиолчдын уран бүтээлийг уншигчдад сурталчлах, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж номтой нөхөрлүүлэх зорилгоор зохион байгуулжээ. 




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ