Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сурагчид ЭЕШ-н өмнө бэлтгэл сорилго өгөх боломжтой боллоo


Нийгэм судлал хичээлээр ЭЕШ өгөх сурагчдад зориулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүгийн нэрэмжит бэлтгэл их сорилго зарлагджээ.
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү сорилго нь Монгол улсад нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүгийн нэрэмжит уралдаан болон зарлагдсанаараа онцлог, ач холбогдолтой.
Энэхүү сорилгыг өгснөөр сурагчид академик мэдлэгээ сорих, өөрийн түвшингөө мэдэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй болох давуу талтай бөгөөд ЭЕШ-ын эксперт багшаар задлан, тайлбарлуулан алдаагаа хянуулж, заавар зөвлөмж авч хамтран бэлтгэх боломжтой болох юм.
Тухайн сорил 2022.11.20 өдрийн МУИС-ШУС хичээлийн 2-р байранд болно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ