Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Нүхэн жорлонг буулгах аян үргэлжилж байна


Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн ААНБ-ын стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжыг буулгах ажил Сүхбаатар аймагт хийгдэж байна. Ингэснээр усан сан бүхий газруудын усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах юм. 
Энэ ажлын хүрээнд Баруун-Урт сумын Дашваанжил, “Тэс петролиум” ШТС, "Дөрвөлж" ХХК, Дарьганга сум Хүүхдийн зуслан, нэг өрх, Баяндэлгэр сум Засаг даргын Тамгын газар, Цэцэрлэгт хүрээлэн, Асгат сумын Хаан банк, Дарьганга сумын 40 айл өрх, Мөнххаан суманд 5 айл өрхийн нүхэн жорлонг буулгаж, булаад байна. \ 
 
Түүнчлэн ийнхүү нүхэн жорлонгоо буулгуулсан Мөнххаан сумын нэг өрх “Ногоон зээл”-д хамрагдаж, стандартын жорлонтой болоод байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ