Дархан-Уул аймаг, Дархан сум " сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг 11-р сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн
12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 дөвхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байдлаар тогтоогдсон байна.
Нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна . 2 том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байпалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовиуртай байна.