Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хакүхо Даваажаргал нарын Монголд гаргасан "WPL" койныг ШАЛГАЖ эхэлжээ


Хөрөнгийн зах зээлд 2 их наяд төгрөг эргэлдүүлсэн "КОЙН"- ын асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн талаар  мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ сарын 10 /2022.10.10/-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас "Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна. Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" гэдгийг албан ёсоор мэдээлсэн. 
 
Тэгвэл койны хэргээр Хакүхо Даваажаргал нарын анх гаргасан "WPL" койныг мөн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал"WPL" койныг "Ворлд плас дижитал" ХХК-ийн гаргадаг аж. Тус компаний хувьцаа эзэмшигчээр Э.Долгион, Х.Эрдэнэбаяр, С.Пүрэвжав болон Японы иргэн Sho Hakuho, Motoharu Kimura гэх хүмүүс бүртгэгджээ. Харин Улсын бүртгэлийн нэгдсэн системээс саяхан Sho Hakuho, Motoharu Kimura, Э.Долгион гэх хүмүүс нэрээ саяхан хасуулсан байна.
 
Энэ нь койны асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага байна.  Ташрамд өгүүлэхэд,Coinhub бирж дээр арилжаалагдах тав дахь Монгол койноор "World Plus Coin" (WPL) бүртгэгджээ. Төслийн хувьд нийт койны 10 хувиа олон нийтэд санал болгож, 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.  Мөн Хакухо М.Даваажаргал саяхан Монголд ирсэн байсан нь энэхүү койны асуудалтай холбоотой байж болзошгүй юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ