http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгуудын үндэсний бөхийн холбоодын анхааралд


Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар Их эе хурал 2026 оны 05-р сарын 15-ны өдрийн баасан гарагийн 09:00 цагт Монгол бөхийн өргөөнд чуулна.

Тус хуралд өөрийн харьяаллын аймгаа төлөөлөн оролцох Аймгийн бөхийн холбооны тэргүүн эсвэл зүтгэлтэн 1, харцага цолтой бөх 1, начин цолтой бөх 1, аймгийн цолтой бөх 1, сумын цолтой бөх 1 нийт 5 төлөөлөгчийн нэрийг 2026 оны 05-р сарын 13-ны дотор MҮБХ-ны info@mnwf.mn цахим хаягаар илгээнэ үү.

Жич: Аль нэг цолтон оролцох боломжгүй бол түүнийг төлөөлөн оролцуулах төлөөлөгчийн тухай тайлбар мэдээллийг хамтатган ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ