http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бусдыг толгойн тус газарт нь хутгалаад зугтсан этгээдийг олжээ


Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоожээ. “Автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад манай найзын толгой руу хутгалаад зугтчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл 2026 оны 4-р сарын 26-ны өдөр бүртгэгджээ.

Нэр бүхий иргэн Приус30 маркийн машинтай хохирогчийг зам дээр шахаж зогсоогоод маргалдан,  толгойн тус газарт нь хутгаар зүсэж зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд аюулгүй байдалдаа анхаарч, бусадтай таарамжгүй байдал үүсгэхээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ