http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт гарсан хоёр ойн түймрийг бүрэн унтраажээ


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр (2026.05.01) 11:00 цагт бүрэн унтраалаа.
Тодруулбал, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан юм.
Мөн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн "Нам-Улаан" гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11:35 цагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн ангийнхан оролцлоо.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ