http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянзүрх дүүрэгт Авто Тээврийн Үндэсний Төвийн захиалгаар 12 давхар оффис болон спорт цогцолбор баригдаж байна


Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн баруун талд Авто Тээврийн Үндэсний Төвийн(АТҮТ) захиалгатай барилгын түр хашаа нь үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг хаасан тухай иргэд гомдол гаргажээ. “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Зам, тээврийн хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулан ажилладаг байгууллага юм.
Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн 100 гаруй метр зам талбайг хашаалж, үерийн бетонон даланг эвдэн орц гарцыг хаасан гэх гомдол ирсэн. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай баригдаж буй барилгад шалгалтын ажиллагаа явуулж, 14 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ” гэлээ.
зураг 
АТҮТ-ийн төслийн менежер Г.Ганбаяр “Төслийн талбайд 12 давхар оффисын барилга болон спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд авто замаас төслийн талбай руу шууд нэвтрэх боломжтой гүүр барихаар түр хашаа барьсан. Ингэхдээ Геодези Усны Барилга Байгууламжийн Газар болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Баянзүрх дүүрэг болон 39 дүгээр хорооны Засаг дарга нарт мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. График төлөвлөгөөний дагуу 21 хоногт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байсан.
Харин уг албан шаардлагын дагуу үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхээр боллоо” хэмээв. 
Мөн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд нэр бүхий иргэний захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг орц, гарцыг долоо хоногийн дотор нээхээр болжээ.
зураг


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ