http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймагт 2026 онд ЖДҮ-ийн сангаас санхүүжүүлэх төслийг хүлээн авч эхэллээ


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЖДҮГ болон тухайн Аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр www.sme.gov.mn-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
Тус сангаас олгогдох зээлийн зориулалт нь үндсэн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө байх ба 12 хүртэл сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгох юм.
Ингэхдээ бөөний болон импортын худалдаа, орон сууцны барилга угсралтаас бусад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын төслүүдийг шалгаруулахаар болжээ.
 
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ