Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдрийн 14:00 цагийн байдлаар таван аймгийн 14 суманд бороо орж байна. Тодруулбал Баян-Өлгий, Булган, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад хур тунадас орж байгаа аж.
- Баян-Өлгий аймгийн - Баяннуур, Толбо, Өлгий
- Булган аймгийн - Сэлэнгэ
- Увс аймгийн - Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Улаангом, Ховд, Хяргас
- Хөвсгөл аймгийн - Хатгал тосгон, Цагаан-Уул
- Ховд аймгийн - Ховд /аадар бороо/
- Хөвсгөл аймгийн - Баянзүрх /аадар бороо/

Харин Увс аймгийн Зүүнхангай, Цагаанхайрхан, Өмнөговь сумдын нутгаар цас орж байна.






