
Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газар хээрийн түймэр гарч нэг хүн амь насаа алджээ.
Тодруулбал, Гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулж байх үед Чандмань сумын мэргэжлийн ангиас оролцож байсан цэцэрлэгийн нярав галд өртөж амь насаа алдсан байна. Тэрбээр шатаж буй шагшуурга дунд байхад салхины чиг өөрчлөгдсөний улмаар галаас гарч ирж чадаагүй аж.







