
Уулзалтын үеэр Баянгол дүүрэгт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүд, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны нөхцөл байдал, иргэдийн санал хүсэлт, төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарсан барилгын компаниудад анхааруулах уриалга, хариуцлагажуулах тухай, барилгын ажил явагдахад ойр орчимд нь тулгарч буй хүндрэл бэрхшээл зэрэг олон сэдвийг хөндөн ярилцсан юм.
Мөн уулзалтад тус дүүргийн анхан шатны нэгжийн удирдлагууд болох хороодын Засаг дарга нар оролцож, өөрсдийн хороонд өрнөж буй дахин төлөвлөлтийн ажлын явцын талаарх мэдээллээр хангаж, оршин суугчдын хүсэлтийг уламжилсан, хамтарч асуудлыг гаргалгааг гаргах, нэгэндээ дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн тухайд, Нийслэлийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хэмжээнд 21 байршлын төсөл Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжин ирсэн, тус байршлуудад судалгаа хийх, иргэд оршин суугчидтай уулзалт зохион байгуулах ажлууд өрнөж байна.







