http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭСЯ: АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй


Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. 
Ингэснээр 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болсон. Энэхүү шаардлага нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй.
Түүнчлэн АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй талаар Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Энэ нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна. АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/.../countries-subject-to-visa... цахим хуудаснуудаас авахыг тус Элчин сайдын яамнаас санууллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ