Ватикан мягмар гарагт /2026.03.24/ мэдэгдэл хийхдээ Католик шашинтнууд өвчин эмгэгийн улмаас амьтны эртхэн шилжүүлэн суулгуулж болно гэжээ. Гэгээн ширээт улс 88 хуудас бүхий ёс зүйн удирдамж нийтлэхдээ амьтдад харгис хэрцгий хандалгүй анагаах ухааны хамгийн сайн гэж тодорхойлсон аргыг дагаж мөрдвөл амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгахыг эсэргүүцэхгүй гэсэн байна.Тус баримт бичиг дээр “Католик шашны теологи нь амьтны эрхтэн, эд эсийг хүнд шилжүүлэн суулгахыг хориглодоггүй” гэжээ. Ватикан хамгийн анх 2001 онд амьтнаас эрхтэн шилжүүлэн суулгах ажилбарыг хүлээн зөвшөөрч байсан аж. Анагаах ухаан хурдацтай хөгжиж байгаа ч амьтнаас хүнд эрхтэн суулгасан тохиолдол маш ховор. Гахайны бөөрийг хүнд анх удаа суулгасан тохиолдол 2024 онд АНУ-д гарсан билээ.
Ватикан тэрхүү баримт бичигтээ амьтны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эрсдэл, эрхтнийг дархлааны систем гаднын биет хэмээн таних магадлал болон бусад микро-организмын халдвар авах эрсдэлийг олон нийтэд нээлттэй дэлгэхийг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters
/arc-anglerfish-arc2-prod-sltrib.s3.amazonaws.com/public/RDJUVS3P7FDODMAXRAKWBUTYH4.jpg)






