http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханд баригдаж буй 1500 хүүхдийн сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшлов



Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт улсын төсвийн 24.8 тэрбум төгрөгөөр баригдаж буй 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилга санхүүжилтийн шалтгаанаар 2027 оны есдүгээр сар хүртэл хойшлох нөхцөл байдал үүсээд байна.
Уг сургуулийн барилгын ажил 2024 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Болд” ХХК ажиллаж байна. Барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьтай бөгөөд дотор засал, гадна тохижилтын ажлууд үлдээд байгаа аж. Гүйцэтгэгч компанийн зүгээс шаардлагатай санхүүжилтийг энэ онд бүрэн шийдвэрлэвэл сургуулийг хугацаанд нь ашиглалтад оруулах боломжтой гэдгийг мэдэгдлээ.
Үлдэгдэл 11.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 6.4 тэрбумыг 2027 оны төсөвт суулгаснаар барилгын ажил нэг жил зогсох эрсдэлтэй болжээ. Харин тус багт 7600 гаруй хүн ам, 3100 орчим сургуулийн насны хүүхэд амьдарч байгаа бөгөөд “Од” цогцолбор сургуулийн ачаалал нэг ангид 40-өөс давж байгааг оршин суугчид хэлж байна.
Иргэд үлдэгдэл санхүүжилтийг энэ онд шийдвэрлэж, шинэ сургуулийг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахыг шаардаж байна.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ