http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зарыг цахимд байршуулж, иргэдийг ₮39 саяар залилсан этгээдэд таван жил хорих ял оноов


Цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ.
Тодруулбал энэ оны эхний хоёр сарын байдлаар визийн залилангийн 11 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ төрлийн залилах гэмт хэргийн ихэнх хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна.
Залилагч этгээд нь “визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн” гэх мэтээр иргэдийн итгэлийг төрүүлдэг байна.
Тухайлбал иргэн Д нь 2018-2020 оныг хүртэлх хугацаанд "БНСУ-ын виз гаргаж өгнө" гэх зар мэдээллийг цахим орчинд байршуулж, 89 удаагийн үйлдлээр 39 сая  төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ. Улмаар Монгол Улсын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн таван жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байна.
Иймд гадаад улсын виз мэдүүлэхдээ тухайн улсын Элчин сайдын яам болон Консулын газар, албан ёсны виз мэдүүлэх төвөөр дамжуулан виз олгодог болохыг анхаарч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ