http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор, Завханд цасаар, говийн аймгуудын нутгаар шороогоор шуурна


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
 Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Дундговийн нутгаар салхи секундэд 18- 20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.
Өвөрхангай, Төв аймгийн нутаг, Дундговийн хойд, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
ЦАС:
  • Архангай - Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэбулган, Өгийнуур 
  • Баянхонгор - Шаргалжуут, Шинэжинст, Эрдэнэцогт
  • Булган - Рашаант
  • Дархан-Уул - Шарын гол
  • Орхон - Баян-Өндөр
  • Сэлэнгэ - Баянгол, Бугант, Мандал, Орхон
  • Төв - Баянчандмань, Жаргалант, Лүн, Цээл, Эрдэнэсант, Өндөрширээт 
  • Өвөрхангай - Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Есөн-Зүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хархорин, Хужирт сумдын нутгаар цас орж байна.
ЦАСАН ШУУРГА:
  • Баянхонгор - Хүрээмарал
  • Завхан - Баянхайрхан сумдын нутгаар цасан шуурга шуурч байна.
ШОРООН ШУУРГА
  • Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст, Эхийнгол
  • Говь-Алтай - Баянтоорой тосгон, Дарви
  • Дундговь - Адаацаг, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай
  • Өвөрхангай - Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 
2026 оны 03-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 9 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч, 0 градус орчим байна.
Эх сурвалж: ЦУОШГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ