http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-ийн татварын хэлтэс улсын төсвийн орлогыг 100 хувийн биелэлттэй төвлөрүүлсэн байна


БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар: ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС ЭНЭ ОНЫ ХОЁР САРЫН БАЙДЛААР УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ 100, НИЙСЛЭЛИЙНХИЙГ 79, ДҮҮРГИЙГ 76 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бөгөөд нийт 10 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс хэрэгжилт 90 хувийн биелэлттэй байна. Түүнчлэн шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Худалдан ажиллагааны албанаас "Энэ онд дүүргийн төсвөөс нийт 37 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 32 төсөл арга хэмжээ нь ДТХО-аар, 3 төсөл арга хэмжээ нь ДОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бол Нийслэлээс 2 төсөл арга хэмжээний эрх шилжиж ирсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 8 ажлын тендер бүрэн зарлагдсан бол 17 ажлын техникийн тодорхойлолт ирээгүй, бусад ажлын худалдан авах ажиллагааг зарлахад бэлэн болоод байна" гэв. Иймд холбогдох хэлтсүүдийг хамтран техникийн тодорхойлолт нь ирээгүй ажлын шалтгаан, нөхцөлийг тодорхой болгох, шаардлагатай арга хэмжээг авч яаралтай танилцуулахыг үүрэг болголоо. Мөн дүүргийн Татварын хэлтсээс улс, нийслэл, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ "Энэ оны хоёр сарын байдлаар дүүргийн хэмжээнд улсын төсвийн орлого бүрдүүлэлт 100, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлт 79, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт 76 буюу нийт орлого бүрдүүлэлт 87,67 хувийн биелэлттэй байна" гэв. Иймд Татварын алба дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтарч төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөө гаргах, танилцуулахыг үүрэг болголоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: Энэ онд дүүрэгт хийгдэх ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөг гаргаж танилцуулах, Дүүргийн Менежерээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэр дэх хот нийтийн аж ахуйн талаар нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулах, зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авах, Энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын байршлуудыг тодорхой болгох, үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэ зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ