http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлж, хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас эхэлнэ


2025–2026 оны хичээлийн жил орон даяар хэвийн үргэлжилж байна. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн
I–V анги 34 долоо хоног
VI–IX анги 35 долоо хоног
X–XII анги 36 долоо хоног хичээллэхээр батлагдсан.
Улсын хэмжээнд нийт 1.3 сая орчим сурагч суралцаж, 110 мянга гаруй багш, ажилтан боловсролын салбарт ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт болон хаврын бие даалтын долоо хоногийн хуваарийг танилцуулъя.
Хаврын бие даалтын долоо хоног
Хоёрдугаар улирлын төгсгөлд сурагчдын ачааллыг зохицуулах, мэдлэг бататгах, хоцрогдлыг арилгах зорилгоор хаврын бие даалтын долоо хоногийг зохион байгуулах юм.
Нийслэлийн сурагчид: 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл
Орон нутгийн сурагчид: 2026 оны гуравдугаар сарын 23-наас 29-ний өдөр хүртэл бие даалтын долоо хоногтой.
Хоёрдугаар улирлын амралт
Нийслэлийн сурагчид: 2026 оны дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл
Орон нутгийн сурагчид: 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл амрана. Орон нутгийн сурагчдын амралт нийслэлээс долоо хоногоор урт байгаа нь цаг агаар, бүс нутгийн онцлог, хичээлийн зохион байгуулалттай холбоотой зохицуулалт юм.
Гуравдугаар улирлын амралт
Нийслэл болон орон нутгийн бүх сурагчдын гуравдугаар улирлын амралт 2026 оны зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Энэ нь хичээлийн жилийн албан ёсны төгсгөл бөгөөд зуны амралт эхлэх хугацаа юм.
Ийнхүү 2025–2026 оны хичээлийн жилд улирлын амралт болон бие даалтын долоо хоногийг шат дараатай зохион байгуулж, сурагчдын сурлагын ачааллыг тэнцвэржүүлэх, мэдлэг бататгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
undefined
undefined
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ