http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гадаадын 6 байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов


Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллажээ. 
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах 6 байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.Үүнд:1. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Рафаэл интернэйшнл” 2. Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй “Caritas Czech Republic”3. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Ивээлт гараг”4. Америкийн Нэгдсэн Улсад төвтэй “Ла Миссион дэ Жуа” 5. Оросын Холбооны Улсад төвтэй “Силквей Ралли”6. Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй “Байгаль орчны мониторингийн үндэсний төв” 
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 70 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ