http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Стандарт хангасан агуулахад хэвийн боовыг 21 хоног хадгалах боломжтой


Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг Стандарт хэмжил зүйн газа­­­­­­­р (СХЗГ)-аас анхааруулав. Сар шинийн баярыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд олон нэр, төрлийн хэвийн боов худалдаж буй. Тэдгээр нь чанарын шаардлага хангасан агуулахад хадгал­­сан, эсэх нь тодорхойгүй байдаг. Тэгвэл хэ­­­вийн боовыг хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, агаа­­­рын солилцоо сайтай, нарны шууд тусгалаас хам­гаалсан, агаарын харьцангуй чийгшил 75 хувиас ихгүй, 10-25 хэмийн темпаратуртай нөхцөлд хадгалах ёстой аж. Мөн “Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг хан­гасан агуулахад үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 21 хоног хүртэл хадгалах боломжтой гэнэ. 
Харин нийлэг уут, хайрцагт битүүмжлэн савласан бүтээгдэхүүнийг 0-6 хэмийн температуртай хөргүүрт 45 хоног хүртэл хадгалж болно. Мөн хэвийн боовыг хөлдөөсөн тохиол­­долд хасах 12 хэмээс дээшгүй температурт хөл­­дүү байдлаар гурван сар хүртэл хадгалах боломжтой аж. Хөлдөөсөн боовыг гэсгээх заавар, гэсгээсний дараах хадгалах нөхцөл, хугацааг бүтээгдэхүүний шошгонд тодорхой тусгах ёс­­той. Иймд үйлдвэрлэгчид Хэвийн боовны техникийн шаардлага MNS 0461:2022-ыг мөрдөх, иргэд хадгалалтын шаардлага, хугацааг сайтар нягтлахыг СХЗГ-аас зөвлөлөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ