http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна


УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хо­рооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 дав­­­­­харт байрлах цэнгээний газарт согтуудаа бусдад халдсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Зарим цахим мэдээллийн хэрэг­­сэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ. Ингэхдээ Х.Тайванг “Эрүүдэн шүүдэг хүний хүүхэд” гэх мэтээр хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хамрыг нь гэмтээсэн гэнэ. Улмаар харилцан зодолдож, П.Сайнзоригийн шанаа, эрүүнд гэмтэл учруулсан аж. Өдгөө Х.Тайван, П.Сайнзориг нар хэн хэн нь Шүүхийн шинжил­­гээний ерөнхий газарт хандан биедээ учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор болоод буй бөгөөд дүгнэлт хараахан гараагүйг эх сурвал­­жууд хэлэв.
Харин П.Сайнзориг фэйсбүүк хуудсандаа “Танихгүй залуучууд хоргоогоод, гэнэт цохиод авсан. Дараа нь Б.Хурцын хүү Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэгт тодорхой байгаа. Элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх” хэмээн бичжээ. ХЗДХЯ-нд өндөр албан тушаал хашиж байсан, хуульч мэргэжилтэй хүний хувьд тэрбээр Үндсэн хууль зөрчиж, бусдын бурууг үр хүүхдэд нь нялзааж болохгүйг мэдэж буй биз ээ. Үндсэн хуульд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ