http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Малын индексжүүлсэн даатгалын босгыг таван хувь болгов


Засгийн газраас санаачлан өргөн барьсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан би­лээ. Ингэхдээ даатгалын босго үзүүлэлтэд тавих шаардлагыг зургаан хувиас тав болгож бууруулсан юм. Тиймээс Засгийн газрын өчигд­рийн хуралдаанаар малын индекс­жүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг хуульд нийцүүлэн шинэчлэн тогтоосон байна. Ингэхдээ бод малын хорогдлын статистик мэдээлэлд ак­туар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог аж.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд, бусад гэнэтийн эрсдэлээс хам­гаа­лах зорилгоор Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тус хуулиар малын индексжүүлсэн болон дотоо­дын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн юм. Мөн даат­галын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэс­ний дав­хар даатгал” ХК хариуцан ажиллаж буй юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ