http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуу тамирчид УАШТ-ийг өнгөлж, аваргуудад хүчтэй өрсөлдөгч болсноо харуулав


“Монголын спортын наадам 2026” тэм­цээ­­ний хүрээнд 10 холбооны, 11 спортын тө­рөлд 1886 тамирчин 120 багц медалийн төлөө энэ сарын 18-25 хүртэл өрсөлдсөн юм. Долоо хоног спортоор амьсгалсан өдрүүдэд байт харвааны компаунд төрөлд эрэгтэйчүүдээс Т.Бат,Б.Баярсайхан (“Алдар”спорт хороо), Г.Ган­зориг (“Хангарьд” клуб) нар эхний гурван байрт шалгарлаа. ЭмэгтэйчүүдээсБ.Батдулам(“Зэвт хасар”) алт, Б.Мөнгөнчимэг (“Ал­дар”) мөнгө, Ц.Батчимэг (“Бод шонхор” клуб) хүрэл медаль зүүв. Рекурв төрөлд эрэг­тэй­чүү­дээс М.Энхбаяр (“Котинос”) тү­рүүлж, эмэг­тэйчүүдээс Б.Урантунгалаг (“Алдар”) түрүүл­жээ. Компаунд харвааны эрэгтэй­чүү­дийн багийн төрөлд Орхон аймгаас оролц­сон “Хангарьд”, эмэгтэйчүүдээс “Зэвт хасар” клу­бийн харваачид тэргүүлэв. Рекурв хар­вааны багийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд “Алдар” спорт хорооныхон тэргүүлж, улсын аварга боллоо. Түүнчлэн виртуал дугуйн спор­тын тэмцээний элит ангилалд эрэг­тэй­ чүү­дээс ОУХМ Э.Болор-Эрдэнэ, эмэг­тэй­чүү­ дээс Э.Энхмаа тэргүүн байр эзэлжээ. Жүдо бө­хийн онцлох барилдаануудаас сонир­хуулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Женко” клу­бийнхээс өсвөр үеийнхний ДАШТ-ий мөн­гөн медаль, Ази тивийн аварга Ж.Анударь хоёр дахь жилээ түрүүлж байна. 52 кг-д “Гүрү дожо” дэвжээний тамирчин М.Нандин-Эрдэнэ жин өгсөж оролцсон Азийн хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний хошой аварга Г.Наранцэцэгийг ялж, мөн хоёр жил дараалж аваргалав. 78 кг-д “Орхон ирээдүйн одод”-ын та­мирчин Ж.Урангоо өнгөрсөн жил хүрлийн тө­лөө барилдаад медалиас мултарсан бол энэ удаа аваргалав. Тус жинд улсын 11 удаагийн авар­гаар шалгарсан Азийн хошой аварга П.Лхам­дэгд 2026 оноос 78 кг-д түрүүлсэн бөхөд нэрэмжит шагналаа өгөхөөр болсон. Түү­ний шагналыг анхны багш болох Гавьяат дас­гал­жуулагч Ш.Цэвэлмаа Ж.Урангоод гардуул­лаа. П.Лхамдэгд өдгөө АНУ-д нөхөр олим­пын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очирын хамт ажиллаж, амьдарч буй. Эрэг­тэйчүүдээс 60 кг-д “Шинэ бадрах” дэв­жээний тамирчин Т.Түмэнжаргал түрүүлж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны медалиа гардсан юм. 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк шигшээ барилдаанд Азийн аварга, улсын гурван удаагийн аварга Б.Эрхэмбаярыг илүү­р­­ хэж түрүүллээ. 81 кг-д “Тэмүүжин” клу­бийн та­мирчин О.Шинэбаяр “Шинэ бадрах” клубийх­нээс Б.Шинэтулгыг хо­жиж, хошой аварга боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ