http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замд зогсож байсан машины араас мөргөж, нэг хүний амь хохирсон осол гарчээ


Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та
Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
Зорчих хэсгийг чөлөөлөх,
Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ