http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бензин шатахуун, цалин, татварын асуудлаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байна


Орон нутагт 50 мянган төгрөгөөс дээш дүнд шатахуун өгөхгүй байна. Улаанбаатар хотод иргэд 24-72 цаг дараалалд зогсож бензин авах үгүйтэй Шатахуун Түгээх Станц (ШТС)-аасаа буцаж байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор олон иргэн хөдөө гадаа явах, талийгаачийг нутаглуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарлуулж, стратегийн салбарынхан хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд бензин шатахууны хомсдолыг долоо хоногийн дотор шийдэж, салбар хариуцсан сайд, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна.
  1. Монголбанкнаас "инфляцыг 8.2 хувь"-тай хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьжиргаа нэн хүнд, эмзэг бүлэг хүнсний хомсдолд орох аюул нүүрлэсэн. Мөн төрийн албан хаагчид үр дүнгийн урамшуулал, ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байна. Иймд төгрөгийн ханшийг чангаруулах, инфляцыг бууруулах, үнэн бодит судалгаа тооцоо мэдээллийг олон нийтэд мэдээлэхийг шаардаж байгаа. 
  2. 2025 оны төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдэхгүй байгаатай холбоотойгоор ААН-үүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй дансаа хаалгаж байна. Энэ он гарснаас хойш 200 гаруй ААН үүд хаалгаа барьжээ. Иймд татварын дарамтыг нэн даруй бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, ААН-үүдийг дэмжих бус хааж боож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн тавьж, сөрөг хүчний үйл ажиллагааг сайн дэмжиж нэн даруй огцруулахыг шаардаж байна.
  3. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нэн хүнд байгаа энэ цаг үед төрийн данхар бүтцийг цомхотгож, дэд сайд нарыг буцаан татахыг шаардахын зэрэгцээ бодлого шийдэлгүй, чадамжгүй Засгийн газарт хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг мөн шаардаж байна.
Хэрвээ бидний шаардлагыг эс хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг ойрын 14 хоногт бодитой сэргээхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ шаардлагадаа дурдаж байлаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ