http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймгийн Баянжаргалан сумд бог мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдлаа


Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош бат­­­­лагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэ­­жигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ. 
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабора­­­торийн шинжилгээний эерэг хариу бүхий дүгнэлтийг энэ сарын 15-нд орон нутгийн удирдлагууд хүлээн авчээ. Үүний дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох тухай сум, багийн Засаг даргын захирамж гарч, голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч тохиолдолд мал, малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хатуу хориглож. Мөн бог малаас бодыг тусгаарлах арга хэмжээг нэн яаралтай авсан аж. Иймд тухайн сум, багт хязгаарлалтын дэглэм зөрчиж, мал нүүлгэн шилжүүлсэн, нуусан, хашаалсан малчдад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг анхаа­­руулж, шүлхий өвчний ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн даруйд сумын Мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдэгдэхийг үүрэг болгожээ. 
Манай улс гоц болон халдварт таван төрлийн өвчний эсрэг вакцинд бог, бод малаа хамруулдаг. Хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс тов­­руутах, шүлхий, боом нь олон улсын хорио цээрт өвчний ангилалд багтдаг тул эдгээр өвчин дэгд­вэл гадаад ха­рилцаа, тэр дундаа мал, махны экспортод хориг та­­вигддаг билээ. Тиймээс төрөөс тухайлбал, шүлхий өвчний вакциныг жилд хоёр удаа гэхчлэн тов­­­­лолын дагуу хийдэг ч бүх малыг хамруулах боломж, нөөц, тө­­сөв хомс хэвээр байгааг албаныхан хэллээ.
О.Оргилох
https://www.unuudur.mn/a/279313
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ