http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймагт нуурын мөсөнд автомашин цөмөрч, живжээ


Нуурын мөс цөмөрч, автомашин живсэн дуудлага Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь "Зайрмаг"-ийн нууранд автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн аж.
Хүйтний эрч чангарч байгаа хэдий ч гол мөрөн, нуур цөөрмийн нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгаа тухай мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Түүнчлэн иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.
Б.АЗЖАРГАЛ
https://eguur.mn/642629/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ