Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Багануур дүүрэгт энэ сарын 27-ны өдрийн 14.00 цагийн орчимд биедээ зүсэгдсэн шархтай 2 иргэн нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор нас барсан шалтгаан болон бусад нөхцөл байдлыг тогтоохоор шалгаж байна" гэлээ.







