
Ховд аймгийн Мөст сумын Давст баг чононы тоо толгой нэмэгдсэнтэй холбогдуулан болзолт уралдаан зарлаж, нэг чоныг 300 мянган төгрөгөөр үнэлэн урамшуулах шийдвэр гаргажээ. Уралдаан энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Үүнтэй адилаар Монгол Алтайн нурууны ар, өвөр бэлд орших Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдад ч чонын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс өссөн байна. Иргэдийн саналын дагуу тус хоёр сум арваннэгдүгээр сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл чоно авлуулах болзолт уралдаан зарлаад байгаа аж.







