http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Их хэмжээний валют хилээр гаргаж байсан хүмүүсийг баривчлав


Зохион байгуулалттайгаар их хэмжээний валют хил давуулан харь улсад гаргадаг бүлэг хүнийг тагнуулын байгууллагынхан илрүүлсэн талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдаж эхлэв. Тэднийг энэ сарын 6-нд саатуулсан бөгөөд нэг удаа гэхэд л 2-3 сая ам.доллар хилээр авч гардаг тухай тодотгоод буй юм. Энэ бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют хилээр гаргасныг урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ. Их хэмжээний валют бэлнээр хилээр гаргасан нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрах эрсдэл нэмсэн гэж холбогдох байгууллагынхан үзэж буй аж. Өдгөө энэ хүмүүсийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Олон нийтийн сүлжээнд нийтэлж буй мэдээлэл үнэн. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Дээрх хүмүүст одоогоор Эрүүгийн хуулийн 18.5 дахь хэсэгт заасан улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлсэн гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ