Энэ жил баруун аймгуудад зуншлага тааруу, ургамлын гарц муу байсан. Үүнээс шалтгаалан малын тарга тэвээрэг муу, малчдын өвөлжөө хаваржаа идэш тэжээл бага байна гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Үүгээр ч зогсохгүй энэ өвөл ахиу цас орно, хүйтрэлт эрт эхэлнэ гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэв. Харин Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа, өвс тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлнэ гэх зэргээр мэдээлэл хийж байна.
Гэвч одоог хүртэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын удирдлагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ, засгийн газраас өгч буй үүрэг чиглэл тодорхой бус байна. Зуд болсны дараа тусламж, хангамж нийлүүлсэн нэр зүүхийн оронд эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал эрсдэлийг бууруулах нь ойлгомжтой. Гэтэл нэгэнт зуд болох нь тодорхой болчихсон аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээгүй юм биш биз гэх хардлага төрж байна.
Эрсдэлийн эмзэг бүлэг болох малчид хадлан тэжээлээ бэлтгэе гэвч гарц хэд дахин багассан, мал нь өвлийг давах тарга хүч аваагүй зэрэг олон асуудалтай нүүр тулгарсан. Харин улс орны хүнд хэцүү байдлыг бодлогоор зохицуулах ёстой удирдлагууд юу хийж гийгүүлэхийг хүлээж сууна.
Ийнхүү баруун аймгууд өвлөөс зугтдаггүй л юм бол хүнд өвөл ширүүхэн угтаж байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.
https://erennews.mn/