Тэрбээр “Зам тээврийн салбарын мэдээллүүдийг авч танилцсан. Хамгийн тулгамдсан асуудал Дарханы зам. Энэ замыг хурдан шуурхай, ядаж нэг урсгалыг нь энэ жилдээ багтаж оруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах, чингэлэг тээвэр, ачаа эргэлтийн гацаа түгжээг арилгах, агаарын тээврийг либералчлах, авлига хүнд сурталтай тэмцэх чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллах болно” гэлээ.