Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт 28 тэх, 17 угалз, 5 халиун буга агнахыг зөвшөөрөв


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 208 дугаар тушаалаар энэ онд тусгай зориулалтаар агнах ан амьтдын тоо хэмжээг баталжээ.
Тушаалд зааснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Буянт, Ногооннуур, Толбо, Улаанхус, Алтай, Булган, Бугат, Цэнгэл, Алтанцөгц, Баяннуур зэрэг сумдын агнуурын бүс нутагт агнуурын 316 халиун буга, 3128 толгой аргаль хонь, 1887 янгир ямаа байдаг. Үүнээс 28 тэх, 17 угалз, 5 халиун буга агнахыг зөвшөөрсөн юм.
Мөн монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар аргаль хонь 11 сая, янгир ямаа 2,7 сая, халиун буга 6,6 сая төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй юм. Дээрх амьтдын нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ